Tuesday, January 26, 2010

Америго Бонасера буюу Америкт итгэгч

Америго Бонасера өөрийнх нь охиныг хэрцгийгээр хүчирхийлэхийг оролдсон залуусаас өшөөгөө авахын тулд Нью-Иоркын шүүх танхимд хүлээн суугаа аж .
Нүсэр том биетэй шүүгч хар нөмрөгнийхөө ханцуйг хойш шуух нь тавцангын өмнө зогсож буй 2 залууг буруушаах мэт .Түүний нүүр нь дээд зэргйин жигшсэн хүйтэн байв . Гэвч энд ямар нэгэн худал хуурмаг зүйл байгааг Америго мэдэрсэн боловч яг юу гэдгийг нь ойлгоогүй л байлаа .
"Та 2 хамгийн муу муухай үйлдлийг хийсэн" хүйтнээр хэлэв . 2 залуугын шинэ үсний засалт нүүрээ гөлчийтөл угаасан царай гэмшээ хүлээсэн мэт толгойгоо унжуулан зогсоно .
Шүүгч үргэлжлүүлэн " Та 2 зэрлэг ширэнгэн ойд байгаа мангас шиг аашилсан аз болж тэр хөөрхийлөлтэй охинд бэлгийн дарамт учруулаагүй эс тэгвээс би та нарыг гяндангын цаана 20 жилээр хорир байсан юм" . Шүүгч түр зогсон цонхигор царайлсан Америгогын царай руу нүднийхээ булангаар хяламхийв дараа нь өөрийнхөө ур тавьсан мэдэгдлийг уншив .
"Гэвч та 2-ын нас залуу , цэвэр бүртгэл , сайн гэр бүл мөн дээд хуул маань өшөө авдаггүйг үндэслэн Би та 2-ыг тус тус 3 жилийн тэнсэн харгалзуулах ялаар шийтгэж байна " гэв .

Зөвхөн 40 жилийн турш л мэргэжлээсээн болж гашуудал барьж байсны ачаар өөрийн дотор буцлан буй уур хилэнг тэвчин дийлж байв. Түүний үзэсгэлэнт охин эмнэлэгт хугарсан эрүүтэйгээ хэвтсээр байхад энэ 2 мал чөлөөтэй гарлаа гэж үү? Энэ бүхэн бүгд хоосон жүжиг байж . Америго баярласан эцэг эх болон тэдний эрх хүүхдүүдийг харав .

Залуусыг хажуугаар нь өнгөрхөд Америго босож зогссон байв . Дараагаар нь залуусын эцэг эх болох 2 эрэгтэй 2 эмэгтэй өнгөрөхөд тэдний нүдэнд хэгжүүн басамжлал харагдах аж .
Хяналтаа алдсан Америго өөрийн эрхгүй "Та нар намайг гэсгээсэн би та нарыг гэсгээх болно, Та нарын хүүхдүүд намайг гэсгээсэн та нарыг гэсгээх болно" гэв. Хамгаалагч нар бэлэн байдалд шилжив , гэвч тэгэх хэрэггүй байсан юм. Америкт байсан хугацаандаа тэр хууль болон эмх цэгцэнд итгэдэг байсан юм. Түүний толгойд маш олон бодол орж ирж байсан жишээлбэл буу худалдаж аваад тэр муу 2 адгуусыг буудаж хороох гэх мэт бодлууд орж ирж байсан ч , нөхцөл байдлыг хараахан ойлгож амжаагүй эхнэр лүүгээ налан "Тэд биднээр тохуурхлаа , бид Дон Корлеонед өвдөг сөгдөн очих хэрэгтэй " гэв .
------------------------------------------------------------------------------------

No comments:

Post a Comment